huuli-nemelt
Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-01-27, Улаанбаатар05-ne-12
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.13, 15.14, 15.15, 15.16, 15.17 дахь хэсэг тус тус нэмсүгэй:
¶15.13. Зохиогчийн эрх, патентийн чиглэлээр: 15.13.1.зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах; 15.13.2. патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах.
¶15.14. Барилга, хот байгуулалтын чиглэлээр: 15.14.1. нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг хэвлэх; 15.14.2. кадастрын зураглал хийх; 15.14.3. цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ эрхлэх; 15.14.4. зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт засвар, үйлчилгээ эрхлэх; 15.14.5. нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх; 15.14.6. барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх; 15.14.7. геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх; 15.14.8. газрын кадастрын судалгаа хийх.
¶15.15. Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр: 15.15.1.төмөр замын шугам барих; 15.15.2.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх; 15.15.3. төмөр замын тээврийн үйлчилгээ эрхлэх; 15.15.4. автозам, замын байгууламжийг барих, засварлах ; 15.15.5. автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх; 15.15.6. улс хоорондын болон хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх; 15.15.7. иргэний агаарын хөлгийг бүтээх, түүнд өөрчлөлт сайжруулалт хийх; 15.15.8. дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх; 15.15.9. усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх; 15.15.10.усан замын дохио, тэмдгийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх.
¶15.16. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр: 15.16.1. радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах; 15.16.2.харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх.
¶15.17. Стандарчлал, хэмжил зүйн чиглэлээр: 15.17.1.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶15.8. Түлш, эрчим хүчний чиглэлээр: 15.8.1.цөмийн эрчим хүчний нөөцөөр ажиллах эх үүсвэр барьж байгуулах, ажиллуулах; 15.8.2. эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах; 15.8.3. эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх; 15.8.4. шингэрүүлсэн шатдаг хийн үйлчилгээ эрхлэх.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.9, 15.5.10, 15.6.4, 15.10.7, 15.10.8-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.