huuli-nemelt
Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГазрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-01-27, Улаанбаатар05-ne-13
Газрын тухай хуулийн 8.2, 8.4, 24.2, 26.6, 36.1, 42.1, 42.2, 48.1, 55.4, 57.1, 58.6-ын төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.
19 дүгээр зүйл:
2/¶19 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх ¶19.1. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶19.1.1. газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
¶19.1.2. газрын нэгдмэл сангийн тайланг Засгийн газарт танилцуулах;
¶19.1.3. газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах, тэдгээрийн ажиллах журам, зааврыг батлан мөрдүүлэх;
¶19.1.4. газар зохион байгуулалт, газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулсан хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
¶19.1.5. газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах;
¶19.1.6. энэ хуулийн 16.1.2- 16.1.9-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах;
¶19.1.7. улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд хяналт тавих;
¶19.1.8. аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
¶19.1.9. улсын хэмжээнд газрын кадастрын бодлого боловсруулах, үйл ажиллагааг удирдах;
¶19.1.10. газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрыг тогтоох болон нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх;
¶19.1.11. газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг батлах.
¶19.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 19.2.1 энэ хуулийн 16.1.1-д заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох саналаа Засгийн газарт оруулах;
¶19.2.2. газрын элэгдэл, эвдрэлийн зэрэглэл, цөлжилтийн төрөл, ангиллыг тогтоох, тэдгээртэй тэмцэх, нөхөн сэргээх аргачлал, заавар, журмыг боловсруулж мөрдүүлэх.
23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 14 дэх заалт:
3/¶23.2.14. улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх;
23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 17 дахь заалт:
4/¶23.2.17. газар зохион байгуулалт, газрын кадастр эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх;
58 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
¶58.3. Энэ хуулийн 58.2-т заасан үзүүлэлт дээр тухайн газрын онцлогийг харгалзан нэмж хэрэглэх үзүүлэлт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны үзүүлэлтийг тодорхойлох аргачлалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Газрын тухай хуулийн 21.2.1-ийн Засгийн газрын эрх бүхий байгууллагын гэснийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гэж, 23.2.1-ийн төрөөс гэснийг Засгийн газраас гэж, 23.2.5-ын Засгийн газарт гэснийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гэж тус тус өөрчилсүгэй.
Газрын тухай хуулийн 23.2.2, 23.2.9, 23.2.18- 23.2.20, 23.5-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.