huuli-nemelt
Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГеодези, Зураг Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-01-27, Улаанбаатар05-ne-14
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶5.4. Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.4.1.геодези, зураг зүйн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 5.4.2.геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих; 5.4.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх; 5.4.4.геодези, зураг зүйн заавар, дүрэм батлах, стандартыг боловсруулж мөрдүүлэх; 5.4.5.олон улсын гэрээгээр геодези, зураг зүйн асуудлаар Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах; 5.4.6.иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.6.2, 5.6.3, 7.2, 12.1.1-ийн төрийн захиргааны гэсний дараа төв гэж тус тус нэмсүгэй.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4 – 5.7 дахь хэсгийн дугаарыг 5.5 – 5.8 гэж өөрчилсүгэй.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.1-ийн Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах төрийн нэгдсэн бодлого, гэснийг хассугай.
Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.4.3, 5.4.4, 5.4.6-г тус тус хүчингүй болсонд тооцсугай.