Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2005 › Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2005-01-27, Улаанбаатар05-ne-18

1 дугаар зүйл.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 4.3.8, 4.3.9, 4.3.10 дахь заалт нэмсүгэй:

4.3.8.

малын генийн болон ийлдсийн сан, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдол бүхий мэдээллийн тогтолцоо бий болгож ажиллуулах;

4.3.9.

малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын талаар жил бүр авах арга хэмжээний эдийн засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх;

4.3.10.

гадаад улсын мэргэжлийн алба, байгууллагатай мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх.

2 дугаар зүйл.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.3.2-ын бодлогын гэсний дараа болон мэргэжил, арга зүйн гэж, 5.1, 11.2, 15.1.7-ын “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 5.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.2.

Аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга байгуулна.

4 дугаар зүйл.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 6.2-ыг хүчингүй болсонд тооцсугай.