huuli-nemelt
Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-01-27, Улаанбаатар05-ne-31
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 4.1.3- 4.1.7 дахь заалт нэмсүгэй:
¶4.1.3. улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн үүргийг Барилгын тухай2 хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх;
¶4.1.4. ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, өргөтгөх хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах;
¶4.1.5. ус хангамж, ариутгах татуургын ашиглалттай холбогдуулан төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
¶4.1.6. орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
¶4.1.7. ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын норм, норматив боловсруулах;
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4.1.3 дахь заалтын дугаарыг 4.1.8 гэж, 13.1, 15.2, 15.3-ын дэд бүтцийн гэснийг барилга, хот байгуулалтын гэж тус тус өөрчилсүгэй.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.