Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2005 › Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага, Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага, Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага, Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2005-01-27, Улаанбаатар05-ne-35

1 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 6.2.3-ын дэд бүтэц гэснийг зам, тээвэр, аялал жуулчлал, барилга, хот байгуулалт, түлш, эрчим хүч гэж, 6.5-ын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн стратеги, төлөвлөлтийн алба гэснийг Шадар сайдын ажлын алба гэж, 13 дугаар зүйлийн гарчгийн төрийн захиргааны төв байгууллагын гэснийг Засгийн газрын гишүүний гэж, 13.1-ийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүс нутгийн хөгжлийн асуудлыг хариуцаж гэснийг Бүс нутгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь гэж тус тус өөрчилсүгэй.