Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2005 › Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2005-01-27, Улаанбаатар05-ne-37

1 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд дор дурдсан агуулгатай 91 дүгээр зүйл нэмсүгэй:

91 дүгээр зүйл.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
91.1.

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага кадастрын үйл ажиллагаатай холбоотой дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

91.1.1.

бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;

91.1.2.

геодези, зураг зүйн ажил эрхлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл олгох;

91.1.3.

газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих.

2 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7.1-ийн геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны гэснийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7.5.1, 7.5.2, 10.2.3-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.