huuli-nemelt
Улс Төрийн Намын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлс Төрийн Намын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-02-17, Улаанбаатар05-ne-41
Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлд “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэсэн 13.9 дэх хэсэг нэмсүгэй.
21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг:
2/¶21.2. Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд Улсын дээд шүүх хяналт тавина. Нам өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөртөө оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.
23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:
¶23.2. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.
Улс төрийн намын тухай хуулийн 9.3.6, 10.1.4-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.