huuli-nemelt
Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-05-26, Улаанбаатар05-ne-43
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно.” гэсэн 3 дахь хэсэг нэмсүгэй.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг “Үндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно.” гэж өөрчлөн найруулсугай.