huuli-nemelt
Үндсэн Хуулийн Цэцэд Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮндсэн Хуулийн Цэцэд Маргаан Хянан Шийдвэрлэх Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-06-02, Улаанбаатар05-ne-51
Үндсэн хуулийн цэцэд марган хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлд “Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарснаар тухайн хууль, зарлиг, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана.” гэсэн 4 дэх хэсэг нэмсүгэй.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2. Цэцийн гишүүн дараахь үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна: 1/ хянан хэлэлцэж байгаа асуудлыг урьд өмнө шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй бол; 2/ маргагч талууд буюу тэдгээрийн төлөөлөгчидтэй ойрын төрөл садан бол.