huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2005-06-09, Улаанбаатар05-ne-52
Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын өсгөсний гэсний дараа хүүхдийн мөнгөн гэж нэмсүгэй.
28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
2/¶28.1.3. хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эх /эцэг, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ уг тэтгэмжийг тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа.
29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
¶29.4. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоход энэ хуулийн 16.2-т заасан журмын дагуу баримт бичгийг бүрдүүлнэ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт болон 16 дугаар зүйлийн гарчигийн Олон хүүхэдтэйн гэснийг Хүүхдийн мөнгөн, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 хүртэл насны гурав ба түүнээс дээш гэснийг 1-ээс 18 хүртэл насны гэж тус тус өөрчилсүгэй.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн олон хүүхэдтэйн гэснийг хассугай.
Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олон хүүхэдтэйн тэтгэмж тогтоолгосон 0-1 насны хүүхдийн тэтгэмж зогсоогдохгүй.
Энэ хуулийг 2005 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.