huuli-nemelt
Сууц Өмчлөгчдийн Холбооны Эрх Зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСууц Өмчлөгчдийн Холбооны Эрх Зүйн Байдал, Нийтийн Зориулалттай Орон Сууцны Байшингийн Дундын Өмчлөлийн Эд Хөрөнгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-07-01, Улаанбаатар05-ne-61
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 8, 9, 10 дахь заалт нэмсүгэй: 1/ 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8, 9, 10 дахь заалт:
¶7.2.8. дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал;
¶7.2.9. сууц өмчлөгч сууцныхаа зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх зорилгоор орчны газарт барилга барих;
¶7.2.10. тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих;
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.8. дахь заалтын “44 ” гэснийг “441 ” , мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтын дугаарыг 7.2.11 гэж тус тус өөрчилсүгэй.