Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2005 › Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2005-07-07, Улаанбаатар05-ne-68

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах” гэсэн 27.1.4 дэх заалт нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.4-27.1.8 дахь заалтын дугаарыг 27.1.5- 27.1.9 болгон өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.3 дахь заалтын , барьцаалах гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.