huuli-nemelt
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2005-07-07, Улаанбаатар05-ne-69
47 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶47.3. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар бол албадан дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын иргэн оролцоно.
48 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
¶48.8. Төлбөр авагч нь Монгол Улсын иргэн бол албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид санал болгож болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7 дахь хэсгийн борлогдоогүй гэсний дараа Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад гэж нэмсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47.3, 47.4 дэх хэсгийн дугаарыг 47.4, 47.5 гэж, 48.8-48.13 дахь хэсгийн дугаарыг 48.9-48.14 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.