huuli-nemelt
Төрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Бэлгэ Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-01-05, Улаанбаатар06-ne-01
14¹ дүгээр зүйл:
2/¶14¹ дүгээр зүйл.Төрийн далбааг дурсгах ¶1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд өөрийн албан тасалгаанд байрлуулсан төрийн далбааг төр, нийгмийн өмнө гавьяа байгуулсан иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулахаар хүндэтгэлтэйгээр гардуулан өгч болно.
21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7, 8 дахь заалт:
¶7/ бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа эхлэхэд;
¶8/ хуульд өөрөөр заагаагүй бол тангараг өргөдөг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа төгсөхөд;
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “бүх шатны” гэсний өмнө “Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,” Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “…байрлуулах” гэсний дараа “, дурсгах”, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн тугийг” гэсний дараа “цэнгүүлэх,”, 25 дугаар зүйлийн Иргэд, гэсний дараа өрх, гэж тус тус нэмсүгэй.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Төрийн тугийг цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дугаарыг 9 гэж, 22 дугаар зүйлийн хүн босож гэснийг иргэд босож, дуулж гэж тус тус өөрчилсүгэй.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.