Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2006-01-12, Улаанбаатар06-ne-08

1 дугаар зүйл.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8 дугаар зүйл.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулж явуулах талаархи Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Сонгуулийн төв байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.