Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-01-12, Улаанбаатар06-ne-09

1 дугаар зүйл.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн дараахь зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, зүйл нэмсүгэй:

Дээрх 11.6, 19.8 дахь хэсэг нэмсэн 1, 2 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон

1/

11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

11.6.

Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шалгах ажиллагааг шүүгч 7 хоногт багтаан явуулна.

2/

19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг:

19.8.

Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэрт 3 хоногийн дотор гомдол гаргаж болох ба давж заалдах гомдлыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт заасны дагуу хянан шийдвэрлэнэ .

3/

53¹ дүгээр зүйл:

53¹ дүгээр зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчих
53¹.1.

Монгол Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн болон ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг эдгээр холбогдох хуульд зааснаар зохицуулна.

2 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалтын 48 гэсний дараа 531 гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.