Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-01-12, Улаанбаатар06-ne-10

1 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Дээрх 1 дүгээр зүйлийг Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон

1/

166 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

166.7.

Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай шүүгчийн шийтгэврийн талаархи болон сонгуулийн холбогдолтой хэрэгт давж заалдсан гомдлыг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

2/

174 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

174.2.

Сонгуулийн холбогдолтой хэргийг хяналтын шатны шүүх хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Дээрх 2 дугаар зүйлийг Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон