huuli-nemelt
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2006-01-12, Улаанбаатар06-ne-11
Дээрх 1 дүгээр зүйлийг Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон
1/178 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
2/¶178.4. Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан хөнгөн гэмт хэргийн хэрэг бүртгэх ажиллагааг 4 хоногт, хүндэвтэр гэмт хэргийн хэрэг бүртгэх ажиллагааг 7 хоногт багтаан явуулна.
225 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
3/¶225.5. Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийг хэрэг шүүхэд ирснээс хойш 3 хоногийн дотор гаргана.
233 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
4/¶233.2. Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсан өдрөөс эхлэн 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэнэ.
302 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
5/¶302.4. Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар гарсан шийтгэх ба цагаатгах тогтоолын хувийг уншин сонсгосон өдөрт нь багтаан прокурор, шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогчид гардуулан өгнө.
304 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
6/¶304.4. Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаархи шүүхийн тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцлийг 3 хоногт багтаан гаргана.
309 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
7/¶309.4. Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 5 хоногийн дотор хянан хэлэлцэнэ.
346 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
¶346.4. Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шүүх хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Дээрх 2 дугаар зүйлийг Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон