Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2006-01-12, Улаанбаатар06-ne-13

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 23.2-ын хуульд заасан нэр дэвших ажлыг эхлэх өдрөөс өмнө гэснийг хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхээр сонгуулийн хороонд холбогдох баримт бичгийг ирүүлэхээс өмнө гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.