huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2006-11-30, Улаанбаатар06-ne-59
9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:
2/¶9.1. Монгол Улсыг хөгжүүлэх сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
¶9.1.1. зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого;
¶9.1.2. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан улсын төсвийн ашиг;
¶9.1.3. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгө.
9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:
¶9.3. Энэ хуулийн 9.1-д заасан сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилна:
¶9.3.1. энэ хуулийн 9.1.1-д заасан орлогыг мөн хуулийн 9.2-т заасан арга хэмжээ тус бүрт гуравны нэгээр;
¶9.3.2. энэ хуулийн 9.1.2-т заасан ашгийг мөн хуулийн 9.2.2-т заасан арга хэмжээнд;
¶9.3.3. энэ хуулийн 9.1.3-т заасан хөрөнгийг мөн хуулийн 9.2.1-д заасан арга хэмжээнд.