Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-01-19, Улаанбаатар06-ne-15

1 дугаар зүйл.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:1/

15 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн 8,9,10 дахь заалт:

15.12.8.

ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх;

15.12.9.

биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх;

15.12.10.

гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эмчилгээний гоо заслын үйлчилгээ эрхлэх.

2/

16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт:

16.2.6.

эмчилгээний гоо заслын үйлчилгээ.

2 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12.2-ын “эмнэлгийн хэрэгсэл” гэсний дараа “,багаж, тоног төхөөрөмж, протез”, мөн заалтад худалдах гэсний дараа ,импортлох гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.