huuli-nemelt
Дээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДээд Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-12-08, Улаанбаатар06-ne-63
5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
2/¶5.9. Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах журмыг Засгийн газар батална.
6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
3/¶6.7. Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын салбар байгуулах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр үүсгэн байгуулагч нь шийдвэрлэнэ.
8 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:
¶8.10. Дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журам, энэ хуулийн 8.4-т заасан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Дээд боловсролын тухай хуулийн 18.1.5-ын “аж ахуйн нэгж” гэсний өмнө “холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу тогтоосон”, 18.3-ын хөрөнгийг гэсний дараа байгууллагын санхүүгийн гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶4.3. Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж дипломын болон бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно.
6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:¶6.3. Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
¶7.1. Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна.
Дээд боловсролын тухай хуулийн 5.8-ын бүрэлдэхүүний гэснийг зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад, 11.3-ын байгууллагын гэснийг этгээдийн, 20.1.1, 20.1.2-ын 30000 гэснийг 50000 гэж тус тус өөрчилсүгэй.
Дээд боловсролын тухай хуулийн 7.2-ын Мэргэжилтний хэрэгцээ, захиалга,, 7.3-ын үлгэрчилсэн, 11.5-ын нь харьяаллын сургууль, тэнхим, лаборатори, эрдэм шинжилгээний нэгжийн саналыг үндэслэн гэснийг тус тус хассугай.
Дээд боловсролын тухай хуулийн 6.2, 12.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.