Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Аудитын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-12-15, Улаанбаатар06-ne-68

1 дугаар зүйл.

Аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:

5.

Төсвийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой /хөрөнгийн 51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдийн санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийхэд энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад хамаарахгүй.