Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-73

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:

4.

Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “орон нутгийн байгууллагын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын дарга томилно” гэснийг “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчилсүгэй.