Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Монгол Улсын Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-76

1 дугаар зүйл.

Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 7 дахь хэсэг нэмсүгэй:

7.

Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг санхүү, эдийн засгийн мэргэжилтэй, татварын албанд 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.

Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг Үндэсний татварын ерөнхий газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.