Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-80

1 дугаар зүйл.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй.

11.5.

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн эрүүл мэндийн төв, эмнэлгийн даргыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж чөлөөлнө.

11.6.

Аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.