Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-82

1 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

6.2.

Нийслэлийн авто замын газрын даргыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

6.3.

Нийслэлийн авто замын газрын даргыг авто зам, тээврийн болон эдийн засгийн салбарын мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.