Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-83

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

7.2.

Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

7.3.

Аймаг, нийслэлийн тээврийн албаны даргыг авто зам, тээврийн болон эдийн засгийн салбарын мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.