Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-86

1 дугаар зүйл.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:

5.

Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг инженер техник, технологийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.

Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.