Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Стандартчилал, Тохирлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Стандартчилал, Тохирлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Стандартчилал, Тохирлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-12-22, Улаанбаатар06-ne-87

1 дугаар зүйл.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 23 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

23.3.

Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

23.4.

Аймаг, нийслэлийн стандартчиллын байгууллагын даргыг инженер, техник, технологийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.