Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Жагсаал, Цуглаан Хийх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Жагсаал, Цуглаан Хийх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Жагсаал, Цуглаан Хийх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-12-28, Улаанбаатар06-ne-88

1 дугаар зүйл.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд дор дурдсан агуулгатай 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 8 дахь заалт нэмсүгэй:

8/

Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх.