Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Төрийн Нууцын Жагсаалт Батлах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Нууцын Жагсаалт Батлах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Нууцын Жагсаалт Батлах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-12-29, Улаанбаатар06-ne-91

1 дугаар зүйл.

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 24-ийн Зэвсэгт хүчний дайчилгааны даалгавар, нөөц, нөхөн хангах тооцоо, байлдааны техник зэвсэглэл, материал, галт хэрэгслийн хангалт, захиалга, нөөцийн тооцоо, мэдээ гэсний дараа Энэ заалтад Зэвсэгт хүчинд хадгалагдаж байгаа газрын минийн тоо хэмжээ, нөөц, чанар, тэдгээртэй холбогдох мэдээ, тайлан хамаарахгүй гэж нэмсүгэй.