Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Монгол Улсын Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2006-05-12, Улаанбаатар06-ne-23

1 дугаар зүйл.

Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын үл хөдлөх эд хөрөнгийн гэсний дараа болон зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.