Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2006-05-25, Улаанбаатар06-ne-24

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.2 дахь заалтын байгаль орчин буюу хүний эрүүл мэндэд онцгой аюултай хорт хог хаягдал бүхий үйлдвэрлэл эрхлэх гэснийг тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх, 15.6.3 дахь заалтын химийн онцгой хорт бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах, ашиглах, устгах гэснийг химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах, 15.10.4 дэх заалтын тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тэсэлгээний ажил явуулах гэснийг химийн хорт болон аюултай бодис экспортлох, худалдах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.