huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2006-06-16, Улаанбаатар06-ne-29
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.6 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶57.6. Сонгуулийн ерөнхий хороо нь холбогдох хяналт шалгалтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 40.7, 41.9, 42.8-д заасан хөрөнгийг улсын орлого болгох тухай нэхэмжлэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхэд гаргах бөгөөд шүүх уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ.