Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-06-22, Улаанбаатар06-ne-30

1 дугаар зүйл.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зээлдүүлэх газар гэсний дараа санхүүгийн түрээсийн үйлчилгээ гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.3, 7.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.