huuli-nemelt
Дипломат Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДипломат Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-06-29, Улаанбаатар06-ne-33
7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:
2/¶7.1.7. суугаа болон хавсран суугаа оронд нь амьдарч буй Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх.
7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:
¶7.2. Дипломат төлөөлөгчийн газар нь энэ хуулийн 7.1.7 дахь заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
¶7.3. Энэ хуулийн 7.1.7-д заасныг хэрэгжүүлэхийн тулд гадаадын болон дотоодын иргэд, байгууллагын хандив, тусламжийг ашиглаж болно.
Дипломат албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.