huuli-nemelt
Аялал Жуулчлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАялал Жуулчлалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2006-06-29, Улаанбаатар06-ne-34
16 зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:
2/¶16.1.8. аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
16 зүйлийн 2 дахь хэсэг:
¶16.2. Энэ хуулийн 16.1.8-д заасан үйл ажиллагааг гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.
Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.8-16.1.14 дэх заалтын дугаарыг 16.1.9-16.1.15 гэж тус тус өөрчилсүгэй.
Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.4 дэх заалт, Тавдугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.