huuli-nemelt
Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-06-29, Улаанбаатар06-ne-35
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 11 дэх заалт нэмсүгэй:
.¶11/ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
.¶2. Экологийн боловсрол, хүмүүжил олгох, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх ажилд төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 11, 12 дахь заалтын дугаарыг 12, 13, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн төлбөрийн 90 хувийг байгаль хамгаалах санд, 10 хувийг гэснийг төлбөрийг гэж тус тус өөрчилсүгэй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шинжлэх ухаан, технологийн сангийн болон, 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн болон байгаль хамгаалах сан байгуулах гэснийг тус тус хассугай.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.