huuli-nemelt
Орон Сууцны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОрон Сууцны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-06-29, Улаанбаатар06-ne-40
Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:
.¶8.2.4. орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх.
Орон сууцны тухай хуулийн 3.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
.¶3.1.3. “орон сууц хөгжүүлэх үйл ажиллагаа” гэж орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг;
Орон сууцны тухай хуулийн 1.1-ийн сан, түүнийг захиран зарцуулах гэснийг үйл ажиллагааг санхүүжүүлэх, 7.1.3-ын улсын сангийн үйл ажиллагааг зохицуулан удирдаж гэснийг үйл ажиллагааг санхүүжүүлэх, 8.1.3-ын “орон нутгийн санд” гэснийг “үйл ажиллагаанд”, Дөрөвдүгээр бүлгийн нэрийн сан гэснийг үйл ажиллагааг санхүүжүүлэх, 11 дүгээр зүйлийн нэрийн сангийн орлогын эх үүсвэр гэснийг үйл ажиллагааг санхүүжүүлэх, 11.1-ийн сангийн орлого дараахь эх үүсвэрээс бүрдэнэ гэснийг үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ, 11.1.3-ын иргэнээс орон сууц хөгжүүлэх санд оруулсан гэснийг иргэний гэж тус тус өөрчилсүгэй.
Орон сууцны тухай хуулийн 11.1.1-ийн орон сууц хөгжүүлэх санд гэснийг хассугай.
Орон сууцны тухай хуулийн 10 дугаар зүйл, 11.1.2 дахь заалт, 12, 13 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.