huuli-nemelt
Дархлаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДархлаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2006-06-29, Улаанбаатар06-ne-44
Дархлаажуулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶19 дүгээр зүйл.Дархлаажуулалтын үйл ажиллагааг төрөөс дэмжих ¶19.1. Дархлаажуулалтын зориулалтаар урьдчилан сэргийлэх тарилга хийх, эм, бэлдмэл, зүү, тариур бэлтгэх зэрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.