Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Тариалангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тариалангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Тариалангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-06-29, Улаанбаатар06-ne-45

1 дугаар зүйл.

Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 10 дахь заалт нэмсүгэй:

5.1.10.

тариаланг дэмжих, хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх

.

2 дугаар зүйл.

Тариалангийн тухай хуулийн 13.2-ын дэмжих сангийн хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ гэснийг хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ, 13 дугаар зүйлийн нэрийн дэмжих сан гэснийг хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, 13.3-ын Тариаланг дэмжих сангийн гэснийг Энэ хуулийн 13.2-т заасан, 17.1.2-ийн Тариаланг дэмжих сангаас гэснийг төрөөс гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Тариалангийн тухай хуулийн 4.1.3, 5.1.6 дахь заалт, 13.1 дэх хэсэг, 13.2.3, 13.3.6 дахь заалт, 13.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.