huuli-nemelt
Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2006-07-06, Улаанбаатар06-ne-48
“9.1.6 дахь заалт: 9.1.6.Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гэм буруутай этгээдийг олж тогтоох, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах.
2/11.7 дахь хэсэг: 11.7.Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэрэг болон хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэгт энэ хуулийн 11.2.1-11.2.3, 11.2.5-11.2.6-д заасан үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулах эрхтэй.”
Энэ хуулийг Авлигын эсрэг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.