Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-07-08, Улаанбаатар06-ne-53

1 дугаар зүйл.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 6, 11, 12 дахь заалт нэмсүгэй:1/

10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

10.1.6.

ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;

2/

10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 11 дэх заалт:

10.3.11.

ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;

3/

10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 12 дахь заалт:

10.3.12.

ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь.

2 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9.1.6-ын төлбөр гэснийг төлбөрийн 70 хувь. гэж, 9.1.7-ын лицензийн төлбөр гэснийг тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь., 10.1.2-ын төлбөр гэснийг төлбөрийн 20 хувь гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 9.1.6-ын “алт” гэснийг, 10.3.5-ын ашигт малтмалаас бусад гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.