huuli-nemelt
Ажиллах Хүч Гадаадад Гаргах, Гадаадаас Ажиллах Хүч, Мэргэжилтэн Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАжиллах Хүч Гадаадад Гаргах, Гадаадаас Ажиллах Хүч, Мэргэжилтэн Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-07-08, Улаанбаатар06-ne-54
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 9.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶9.3. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.3, 9.4, 9.5 дахь хэсгийн дугаарыг 9.4, 9.5, 9.6 гэж өөрчилсүгэй.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн өөрчлөн дугаарлагдсан 9.4 дэх хэсгийн Ажлын байрны гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол ажлын байрны гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.