Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2007-11-01, Улаанбаатар07-ne-52

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 7.1.10 дахь заалт нэмсүгэй:

7.1.10.

Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллага болон хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал;

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 7.6-ийн яамны хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч гэснийг яамны тасгийн дарга гэж, 7.8-ын яамны туслах байцаагч, туслах мэргэжилтэн гэснийг сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн гэж, “7.1.10, 7.1.11.” гэсэн заалтын дугаарыг 7.1.11, 7.1.12 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 7.7–гийн “байцаагч” гэснийг, 28.2.2-ын албан ажлын онцгой нөхцөлийн, гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 9.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.