Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-11-15, Улаанбаатар07-ne-53

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13 дахь заалтын “-хөнөөлт мэрэгчтэй тэмцэх асуудал” гэснийг “-бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал” гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Ургамал хамгааллын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.