huuli-nemelt
Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМалын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2007-11-15, Улаанбаатар07-ne-56
3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12, 13, 14, 15, 16 дахь заалт:
2/¶3.1.12. “үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж цөм сүргээс үржилд зориулж бойжуулсан өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч, тэдгээрийн үр, хөврөл үр, өндгөн эсийг;
¶3.1.13. “малын үржлийн ажил, үйлчилгээ” гэж малын удмын санг хамгаалан сайжруулах зорилгоор цөм сүргийг шилэн сонгох, тохируулан сонгох, малд зохиомол болон гардан хээлтүүлэг явуулах, удам гарваль, үржил, ашиг шимийн чанарыг тодорхойлж бүртгэлжүүлэх, баталгаажуулах, гойд ашиг шимт мал шалгаруулах, үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үржлийн малыг улсын хилээр нэвтрүүлэх, малын үржлийн ажлын талаархи мэдээ мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлэх зэргийг;
¶3.1.14. “мөхөхөд хүрч буй мал” гэж тооны хувьд хэт цөөрч тухайн үүлдэр, омог, хэвшлийн малын хээлтэгч нь 1000-д, төрлийн малын хээлтэгч нь 20000-д хүрэхгүй болсон тохиолдлыг;
¶3.1.15. “мал эмнэлгийн лаборатори” гэж малын төрөл бүрийн өвчнийг оношлох, эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, биологийн идэвхт бодист чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, сорилт хийх эрх бүхий этгээдийг;
¶3.1.16. “Цөм сүргийн үржлийн төв” гэж тодорхой үүлдэр, омог, хэвшлийн малын цөм сүргийг үржүүлж, аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг баталгаажуулах, улсын болон бүсийн хэмжээнд үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үржлийн ажил, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг.
4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 8, 9 дэх заалт:
3/¶4.2.8. малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах журмыг батлах;
¶4.2.9. Малын удмын сангийн төвийн бүтэц, үйл ажиллагааны дүрмийг батлах.
4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 11, 12, 13 дахь заалт:
4/¶4.3.11. улсын хилээр нэвтрүүлэх мал, тэдгээрийн үр, хөврөл үр, өндгөн эс, нутгийн ба лавлагаа омогт тавих мал эмнэлгийн болон удам зүй, ашиг шим, биологийн шаардлагыг тогтоож мөрдүүлэх;
¶4.3.12. малын эмч, мал зүйчийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах;
¶4.3.13. Цөм сүргийн үржлийн төвийн бүтэц, үйл ажиллагааны дүрмийг батлах.
4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 13 дахь заалт:
5/¶4.5.13. нутаг дэвсгэртээ гадаадаас оруулж ирж буй малыг мал эмнэлгийн байгууллагын хяналтын дор хорио цээрийн дэглэмд 30 хоног байлган, лабораторийн шинжилгээнд хамруулах.
6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, 8 дахь заалт:
6/¶6.1.7. малын эм, биобэлдмэл, омгийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангуулах;
¶6.1.8. малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үржлийн мал бойжуулах, борлуулах үйлчилгээ эрхлэх.
6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
7/¶6.2. Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
¶6.2.1. аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
¶6.2.2. мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй болон лаборатори, малын үржлийн ажил, маллагаа, тэжээллэг, эм, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн технологи, чанарын хяналт болон бусад үйл ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон дүрэм, журам, норм, нормативын төсөл боловсруулж төрийн захиргааны төв байгууллагаар хянуулан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;
¶6.2.3. малын генийн болон ийлдсийн сан, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдол бүхий мэдээллийн тогтолцоо бий болгож ажиллуулах;
¶6.2.4. малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын талаар жил бүр авах арга хэмжээний эдийн засгийн тооцоо, эрсдэлийн үнэлгээ хийх;
¶6.2.5. төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор гадаад орны мэргэжлийн алба, байгууллагатай мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх.
6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4, 5 дахь заалт:
8/¶6.3.3. гадаад, дотоодын хэрэгцээнд бэлтгэгдсэн мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаажуулах;
¶6.3.4. орон нутгийнхаа малд сайжруулагчаар ашиглах үүлдэр, омгийн цөм сүргийг бүрдүүлэх, удмын санг хамгаалах;
¶6.3.5. цөм сүргийн удам гарваль, ашиг шимийн мэдээллийн сан бий болгох, үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардагдах багаж хэрэгслээр орон нутгийн үйлчилгээний нэгжийг хангах.
6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 7 дахь заалт:
9/¶6.4.7. цөм сүргээс стандартын шаардлага хангасан үржлийн мал бойжуулах, үржүүлгийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчлэх.
7 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
10/¶7.8. Малын эмчийн итгэмжлэлийг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон итгэмжлэл олгох баг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгоно.
9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
11/¶9.4. Улсын байцаагч нь дээд боловсролтой, малын эмч буюу мал зүйч мэргэжилтэй байна.
10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалт:
12/¶10.1.14. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1.5, 5.1.7 дахь заалт, 6-9 дүгээр зүйл, 10.1-д заасан журмын хэрэгжилтэд хяналт тавих.
11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
13/¶11.6. Мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр, ариун цэврийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна.
13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:
14/¶13.1.6. малын ашиг шимийн чанарыг тогтоолгох, үүлдэрлэг байдлыг сайжруулахад мэргэшсэн мэргэжилтний үйлчилгээг авах.
14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7 дахь заалт:
15/¶14.1.6. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.4, 15.11.5, 15.11.7, 15.11.8-д заасан ажил, үйлчилгээг эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх;
¶14.1.7. улсын бүртгэлтэй, сорилтын дүгнэлт, тохирлын гэрчилгээтэй эм, биобэлдмэл түүний омгийг гадаадаас оруулах, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тууварлах, худалдан борлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах.
14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 10, 11 дэх заалт:
16/¶14.2.10. бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлан маллах;
¶14.2.11. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг эрх бүхий байгууллага, мэргэжилтнээр гүйцэтгүүлэх.
15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:
17/¶15.1.8. цөм сүрэг болон хээлтүүлэгч малд ангилалт хийх, баталгаажуулах, удам гарвалийн бүртгэл, мэдээллийн сан, сүлжээ бий болгон ажиллуулахад шаардагдах зардал.
15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
¶15.4. Малын эмч, мал зүйч нь дараахь нийгмийн баталгаагаар хангагдана:
¶15.4.1. төрийн үйлчилгээний албан тушаалд болон мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжид мэргэжлээрээ 25 буюу түүнээс дээш жил ажилласан малын эмч, мал зүйч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүний албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажил олгогч олгох;
¶15.4.2. малын гоц халдварт өвчний голомтод болон байгалийн гамшгийн үед дайчилгаагаар ажиллах малын эмч, мал зүйчийг хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлээр хангах, тэдний томилолтын зардлыг ердийн үеийнхээс 3 дахин нэмэгдүүлж дайчилгааг зохион байгуулсан байгууллага олгох;
¶15.4.3. малын эмч, мал зүйч малын гоц халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас буюу албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал түүний ар гэрт албан тушаалынх нь 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажил олгогч олгох;
¶15.4.4. малын эмч, мал зүйч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авч байсан хугацаанд ажил олгогч олгох.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын малаас гэсний өмнө малын гоц халдварт өвчин болон гэж, мөн заалтын “хаалттай бүс” гэсний дараа “, биологийн аюулын зэрэглэл” гэж, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтын “хамгаалах” гэсний дараа “арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалтын “хяналт тавих” гэсний дараа “, олон улсын малын удмын сангийн нэгдсэн сүлжээнд оруулах” гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “хэрэгжүүлэх” гэсний дараа “, анхан шатны мэдээ тайлан, акт баримтыг зааврын дагуу үнэн зөв хөтлөх” гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “үйлчилгээний” гэсний дараа “нэгжийн стандарт,” гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “мэдээллээр хангах” гэсний дараа “, сургалт явуулах” гэж, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “алба” гэсний дараа “, Цөм сүргийн үржлийн төв” гэж, 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалтын “баталгаажуулах” гэсний дараа “, ашиг шимийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох” гэж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “15.11.8-д” гэсний өмнө “15.11.4, 15.11.5, 15.11.7,” гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “өвчнөөр” гэсний өмнө “халдварт” гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “байранд” гэсний дараа “эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх,” гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “үүсгэгч” гэсний дараа “болон бүтээгдэхүүний” гэж, мөн заалтын “омог” гэсний дараа “эмийн түүхий эд,” гэж, мөн заалтын “хяналт тавих” гэсний дараа “, дүгнэлт гаргах” гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтын “үржлийн” гэсний дараа “нэгжийн” гэж, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “5.1” гэсний дараа “, 8.1” гэж, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын “байдлыг” гэсний дараа “бүс нутгийн бодлого, чиглэлд нийцүүлэн” гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “гахайн ёлом” гэсний дараа “, нохойн гударга” гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын хоёр дахь өгүүлбэр болгон “/Устгагдсан малын нөхөн төлбөрийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор олгоно/” гэж, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “4.2.6” гэсний дараа “, 4.2.7” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:
2/¶3.1.4. “мал эмнэлгийн ажил, үйлчилгээ” гэж малын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийж байгаа оношлогоо, шинжилгээ, тарилга, туулгалт, боловсруулалт, угаалга, эмчилгээ, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлд хийж байгаа чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаажуулалт, орчны эрүүл ахуйн үнэлгээ болон мэргэжлийн зааварчилга, зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангах, малын эм, биобэлдмэл үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, эмийн сангийн болон бусад үйл ажиллагааг;
4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2, 3 дахь заалт:
3/¶4.5.2. энэ хуулийн 15.2-т заасан зардлыг орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;
¶4.5.3. энэ хуулийн 15.1.2-т заасан өвчнөөс урьдчилан сэргийлэх болон 6.4.4, 6.4.5-д заасан арга хэмжээнд хамруулах малын төрөл, тоо, шаардагдах зардлыг нэгтгэн төлөвлөх, энэ заалтад заасан арга хэмжээг орон нутгийн үйлчилгээний нэгж, албадтай гэрээ байгуулж хэрэгжүүлэх;
5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
4/¶5.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Малын удмын сангийн төв, бүс, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, орон нутгийн үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн лаборатори, Цөм сүргийн үржлийн төв тус тус хэрэгжүүлнэ.
5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
5/¶5.2. Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус байгуулна.
5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
6/¶5.3. Сум, дүүрэгт мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж ажиллах бөгөөд нэгж нь дараахь чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж болно:
¶5.3.1. мал эмнэлэг, үржлийн;
¶5.3.2. мал эмнэлгийн;
¶5.3.3. малын үржлийн.
6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:
7/¶6.1.3. мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал үүсэл, чанарыг тодорхойлж гэрчилгээ олгох;
6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт:
8/¶6.4.1. орон нутагтаа мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг тогтмол эрхлэх;
7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
9/¶7.2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.8-д заасан мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг тогтмол эрхлэх иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх болон хүчингүй болгох тухай шийдвэрийг дараахь байдлаар гаргана:
¶7.2.1. улсын болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах бол мэргэжлийн хяналтын төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага;
¶7.2.2. хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бол мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн шатны мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга;
¶7.2.3. сум, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бол аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба болон тухайн шатны мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга.
7 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
10/¶7.7. Энэ хуулийн 7.4-т заасан итгэмжлэл олгох журмыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Итгэмжлэл олгох багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн төв болон сургалт, судалгаа, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.
8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
11/¶8.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын төв байгууллага, орон нутагт мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ.
8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
12/¶8.2. Бүх шатны байцаагчдыг томилох, чөлөөлөх болон тэдгээрт эрх олгох, цуцлахтай холбогдсон харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4, 10.5, 10.7-д заасны дагуу зохицуулна.
8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
13/¶8.3. Орон нутгийн хяналтын алба нь аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын албад, сум, дүүрэгт ажиллах мал эмнэлэг болон үржлийн хяналтын улсын байцаагчдаас бүрдэнэ.
10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
14/¶10.4. Улсын хяналтын албаны байцаагч хяналтын төв байгууллагаас баталсан ялгах тэмдэг, дүрэмт хувцас хэрэглэнэ.
11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:
15/¶11.5. Малын гоц халдварт болон халдварт өвчний гаралтыг бүрэн таслан зогсоож, мал эмнэлэг, ариун цэвэр, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авсны дараа хорио цээрийг мэргэжлийн албадын дүгнэлтийг үндэслэн түүнийг тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр цуцална.
14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:
16/¶14.2.5. цөм сүргийн болон гойд ашиг шимт малд хувьсийн дугаар тавьж, удмын болон үржил, ашиг шимийн бүртгэл хөтлөх;
14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт:
17/¶14.2.7. цөм сүргийн малын үүлдрийн ашиг шимийн чиглэлийг өөрчлөх, үржлийн мал, түүний үр, хөврөл үр, өвчин үүсгэгч омгийг улсын хилээр нэвтрүүлэхэд хяналтын төв албанаас дүгнэлт гаргуулах;
14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт:
18/¶14.2.9. малаа байгалийн гамшгаас хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлж, тухайн бүс нутагт мөрдөх бэлчээр, тэжээлийн нөөцийн зохистой хэм хэмжээг хангасан байх;
15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:
19/¶15.1.1. шүлхий, үхрийн мялзан, гахайн мялзан, хонь, ямааны цэцэг, үхрийн цээж, шувууны томуу зэрэг олон улсын байгууллагаас тогтоосон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгө;
15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:
20/¶15.1.7. мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Малын удмын сангийн төв, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий мал эмнэлгийн лаборатори, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албаны үйл ажиллагааны зардал, ажилтны цалин;
15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт:
21/¶15.2.4. орон нутгийн өмчит Цөм сүргийн үржлийн төвийн үйл ажиллагааны зардал, ажилтны цалин.
16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт:
¶16.2.1. энэ хуулийн 6.1.1-6.1.4, 6.1.7, 6.3.2, 6.3.3, 6.4.1-6.4.3, 6.4.6, 6.4.7, 7.4, 11.1, 11.3, 11.4, 14.1.1-14.1.4, 14.1.7, 14.2.2, 14.2.4, 14.2.5, 14.2.7, 14.2.9-14.2.11-ийг зөрчсөн иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгох;
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын малаас гэснийг малын стандартыг бүрэн хангахын зэрэгцээ гэж, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Засаг дарга гэснийг мэргэжлийн хяналтын байгууллага гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 21 дүгээр зүйлийн 7, 8, 9 дэх хэсэгт гэснийг 10.9-т гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын гадаадад гаргах, гадаадаас авахад гэснийг улсын хилээр нэвтрүүлэхэд гэж, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг гэснийг 9.2 дахь хэсэг гэж, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын аймаг, нийслэлийн гэснийг аймаг, нийслэл, сум, дүүргийн гэж, 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэснийг 11.1, 11.2-т гэж тус тус өөрчилсүгэй.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.8, 4.3.9, 4.3.10 дахь заалт, 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 12 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 16.2.4, 16.2.5, 16.2.6, 16.2.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.