huuli-nemelt
Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2007-11-29, Улаанбаатар07-ne-58
Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад “-гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал; -хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал; -тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал.” гэж тус тус нэмсүгэй.
Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 16, 17 дахь заалт, мөн зүйлийн 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.